Хөвсгөл аймгийн үзэсгэлэнт байгалийг хамгаалах, иргэдийн экологийн боловсролыг дэмжих үйлсэд зориулан гадаадын 10 гаруй орны залуус нэгдэн тус аймгийн Байгаль орчин, ногоон хөгжлийн газарт 35 “Ямаха” мотоцикль хандивлажээ.
Мөн энэ үеэр АНУ-ын “Иосэмити” үндэсний парк болон Хөвсгөл нуур, Тэнгис-Шишгэдийн байгалийн цогцолбор газрууд, Хорьдол сарьдаг, Улаан тайгын дархан цаазат газруудын хооронд эгч дүүгийн харилцаа тогтоох хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурсан байна. Хөвсгөл аймаг гадаад харилцаагаа өргөжүүлэн ОХУ, БНСУ, Япон, АНУ зэрэг орнуудтай хамтран ажиллаж байна.