Долоодугаар сарын 14-нд “Үндэсний соёл амралтын хүрээлэнд ажилладаг 19 настай охин ажлаасаа эргэж ирээгүй тул харсан хүн холбоо барина уу” гэх мэдээлэл, охины зурагтай хамт цахим сүлжээгээр нийтлэгдсэн бол дөрөв хоногийн дараа буюу энэ сарын 17-ны өдөр гал тэргэнд дайруулан амиа алдсан байдалтайгаар цогцсыг нь олсон юм.
Гэвч ар гэрийнхэн нь охиноо амиа хорлосон бус гадны нөлөөтэй нас барсан гэж үзэн хуулийн байгууллагаар шалгуулж байгаа.
Тэгвэл цагдаагийн байгууллагаас мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж, байцаалтын явцад охины хамгийн сүүлд суусан таксины жолоочийг хайж байгаа юм байна.