ХБНГУ-ын Халле хотод энэ сарын 21-25-ны хооронд зохиогдсон “Химийн цом” боксын аварга шалгаруулах тэмцээнээс манай орны таван тамирчин медаль хүртэж, багаараа гуравдугаарт байрт шалгарчээ. “Химийн цом” нь чансаагаараа Азийн аварга шалгаруулах тэмцээний дараа жагсдаг бөгөөд 19 орны 100 гаруй тамирчин оролцсон байна. Тэмцээний 64 кг-д олон улын хэмжээний мастер Б.Чинзориг, 69 кг-д “Хүч” спорт хорооны тамирчин Б.Түвшинбат нар алтан медаль хүртжээ. Харин “Говь” цогцолборын тамирчин Г.Ган-Эрдэнэ мөнгө, А.Нурлан, С.Эрдэнэбаяр хүрэл медаль авсан байна. Тус тэмцээн 42 дахь удаагаа зохиогдож байгаа бөгөөд манай орноос 1985 онд гавьяат тамирчин Н.Энхбат, олимпийн аварга Э.Бадар-Ууган, Н.Төгсцогт, У.Мөнх-Эрдэнэ нар тус бүр алтан медаль хүртсэн ч хоёр алтан медаль авч байсан тохиолдол байдаггүй ажээ.