Сүхбаатар аймагт нэг иргэн нисдэг хар хорхойнд хазуулж амиа алдсан гэх мэдээлэл цахим ертөнцөөр тархаад буй. Тэгвэл Эрүүл мэнд, спортын яамны Шуурхай удирдлагын төвийнхний мэдээллээр энэ нь үнэн бөгөөд тус аймгийн Эрдэнэцагаан суманд шавьжинд хазуулсан гурван хүнд загатнах, хавдах шинж тэмдэг илэрч эмнэлэгт хандсан байна.
Тэдний нэг нь нас барж, хоёр нь сумын эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа аж. Иймээс иргэд хөдөө, орон нутагт зорчихдоо элдэв шавьж, ялангуяа нисдэг хар хорхойнд хазуулахаас сэргийлэх хэрэгтэйг анхаарууллаа. Хэрэв хазуулбал шархыг нь иод, спиртээр арчих, өвчин намдаах, тайвшруулах эм уух хэрэгтэй. Харин өндөр халуурч, арьс хавдах, хоолой сөөнг өтөх, хамар битүүрэх зэрэг харшлын шинж илэрвэл эмнэлэгт яаралтай хандаарай.