Аргентины домогт хөл бөмбөгчин Диего Марадонагийн данснаас хуучин эхнэр Клаудиа Виллиафан нь бараг есөн сая доллар хулгайлаад зугтжээ.
“Хэрвээ хийсэн хэргийг нь шүүх, цагдаагийн байглууллагад мэдэгдсэн бол Виллиафан гарцаагүй шоронд явах байсан” гэж өдгөө 54 настай Марадона хэлжээ.
Харин Виллиафан өөрийгөө ямар ч буруугүй гэдэг байна.
Марадонаг алдрын оргилд хүрэхээс өмнө хос хоёр Буэнос-Айрес хотын нэгэн ядуу дүүрэгт танилцаж байжээ.
Домогт хөл бөмбөгчин Марадона Аргентины шигшээ багийг 1986 оны хөл бөмбөгийн ДАШТ- ий аварга болгож байсан билээ. Түүнийг хөгжөөн дэмжигчид нь болон хөл бөмбөгийн мэргэжилтнүүд бүх цаг үеийн хамгийн аугаа тоглогчдын нэг гэж үздэг юм.
Эх сурвалж: BBC