БСШУ-ы дэд сайд Я.Төмөрбаатар Польш улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Михал Рафал Лабендыг хүлээн авч уулзжээ. Энэ үеэр БСШУЯ, Польшийн Үндэсний боловсролын яам хооронд хамтран ажиллах тухай санамж бичиг байгуулах талаар ярилцсан байна. Мөн багш солилцооны хөтөлбөр, боловсролын чанарын үнэлгээний чиглэлээр болон хоёр улсын шинжлэх ухааны академи хамтран ажиллаж, Монгол Улсад Шинжлэх ухааны төв байгуулахаар санал солилцжээ. Элчин сайд Михал Рафал Лабенда уулзалтын үеэр 2016, 2017 онд тус бүр нэг монгол оюутныг урлагийн чиглэлээр 100 хувийн тэтгэлгээр суралцуулна. Цаашдаа Засгийн газраас олгодог тэтгэлгийнхээ тоог нэмэхэд түлхүү анхаарахаа онцолсон аж.