Төмөр зам байгуулагдсаны 77 жил, Монгол-Оросын хамтарсан "УБТЗ" байгуулагдсаны 66 жилийн ойг тохилдуулан өнөөдөр Хонхор өртөө хүртэл цаг тутам үнэ төлбөргүй галт тэрэг үйлчилж байна.
Тус өртөөнд болж буй Төмөр замчдын наадамд оролцохыг хүссэн хүн бүр галт тэргээр аялах боломжтой аж. Энэхүү баярын үеэр гар бөмбөг, шатар, марафон гүйлт зэрэг тэмцээн болохоос гадна бөхчүүд хүч үзнэ.