Төв аймгийн Борнуур сумын хоёрдугаар баг /сумаас баруун урагш 2-3 км-т/ хиймэл нууранд завьтай хөвж явсан иргэн И нь эрэг дээр байгаа хүүхэд рүүгээ очихоор ус руу үсэрч ороод алга болчихсон тухай дуудлагыг өчигдөр 18:36 цагт хүлээн авчээ.
Тэрээр 30 орчим настай, эрэгтэй. Тус аймгийн Онцгой байдлын газрын 7 албан хаагч, 1 автомашин техник хэрэгсэлтэйгээр эрж хайснаар өнөө өглөө 07:00 цагт цогцсыг олж гарган Цагдаагийн байгууллагад шилжүүлжээ.