Хан-Уул дүүргийн нэгдүгээр хорооны нутаг дэвсгэр буюу Нисэхийн байрнууд руу эргэх замд өчигдөр орой 20:00 цагийн үед ноцтой осол гарлаа.
Энэ талаар ОБЕГ-аас тодруулахад, “37-97 УНЯ дугаартай том оврын шавар зуурагч машин замын эргэлтэн дээр өндөр хурдтай орж ирэн эргэх явцдаа хажуу тийш унаж осол гарсан.Тэр үед хажуугийн эгнээнд явж байсан 90-40 УНН улсын дугаартай Honda Civic болон 35-99 УНХ улсын дугаартай Chevrolet Cruz автомашинуудыг дарж унасан. Суудлын тэрэгнүүдэд жолоочоос өөр хүн яваагүй учир азаар хүний амь нас эрсдэж, гэмтэж бэртээгүй бөгөөд шавар зуурагч машины жолоочийг оройн 21:00 цагийн үед ухаангүй байхад нь гаргаж, эмнэлэгт хүргэсэн. Осол гаргасан жолооч согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг тогтоохоор шинжилгээ авсан” гэлээ.