БНХАУ-ын Шанхай хотын худалдааны төвийн урсдаг шатанд хөлөө гэмтээсэн эрэгтэй хөлөө тайруулжээ.
Энэ эрэгтэй тус худалдааны төвд үйлчлэгч хийдэг байсан аж
Өнгөрсөн долоо хоногийн бямба гарагт үйлчлэгч залуу урсдаг шатны дээд талыг цэвэрлэж байхад шалны төмөр хавтан доошоо цөмөрч унажээ.
Гал сөнөөгчид хэргийн газарт 20 минутын дараа очиж, түүнийг аварсан байна.
Шанхайн цагдаа нар энэ хэргийг мөрдөн шалгаж байна.
Энэ сарын 26-нд Хятад улсын төвийн нутгийн Хубэй мужид үүнтэй төстэй хэрэг гарсан билээ. Урсдаг шатны хавтан доошоо унасны улмаас хүүтэйгээ явж байсан нэгэн эмэгтэй унасан юм. Хүү аврагдсан ч ээж нь амиа алдсан.
БНХАУ-ын Засгийн газрын мэдэгдсэнээр, өнгөрсөн онд тус улсад урсдаг шат болон цахилгаан шаттай холбоотой 49 хэрэг гарсны улмаас 37 хүн амиа алджээ.