Нийслэлийн Хан-Уул дүүргийн нэгдүгээр хороонд өнг өрс өн ням гаригт зам тээврийн ноцтой осол гарлаа. Тодруулбал, 37-97 УНЯ улсын дугаартай том оврын, шавар зуурагч машин огцом эргэлттэй замд хурд хэтрүүлсний улмаас зүүн талаараа унажээ. Унахдаа хажуудаа явж байсан 90-40 УНН улсын дугаартай “Honda Civic” болон 35-99 УНХ улсын дугаартай “Chevrolet Cruz” автомашиныг дарж унасан байна.
Даруулсан хоёр машинд нь жолоочоос өөр хүн байгаагүй бөг өөд тэд гэмтэж бэртээгүй аж. Харин зуурмагийн машины жолоочийг оройн 21.00 цагийн үед Онцгой байдлын ерөнхий газрын Аврах ангийн долоон албан хаагч, хоёр техник хэрэгслийн тусламжтайгаар татан гарган авчээ. Жолооч 36 настай, эрэгтэй Б автомашины төмөр хийцэд даруулан ухаанг үй байдалтай байсныг Гэмтэл согог судлалын үндэсний төвд хүргүүлсэн байна.
Осол гарсны дараа зуурмагийн машины шатахуун асгарч байсан тул хамгаалалтад Гал унтраах, аврах 30 дугаар ангийн зургаан алба хаагч, нэг автомашинтай тасаг ажиллан, галын аюулаас урьдчилан сэргийлжээ. Том оврын зуурмагийн автомашины жолооч нар зам тээврийн осол гаргасан тохиолдол ойрхон хоёр ч гарав. Эдгээр ослын талаар Замын цагдаагийн газрын Урьдчилан сэргийлэх хэлтсийн мэргэжилтэн Я.Соронзонболдоос тодрууллаа.
-Барилгын том оврын автомашин хот дотор хэдээс хэдэн цагийн хооронд зорчих эрхтэй байдаг юм бэ?
-Барилгын том оврын автомашины жолооч нар ихэвчлэн ТҮЦ машинаас зөвш өөрөл авч байгаа. Ер нь 22.00-06.00 хүртэл тодорхой замуудаар явахыг зөвш өөрд өг. Гэхдээ бүтээн байгуулалтын ажил өрнөж байгаа болохоор зарим машинуудад өдрийн цагаар хөдөлгөөнд оролцох зөвш өөрөл олгож байна. Осол гаргасан хоёр машин зөвш өөр өлтэйг өөр хөд өлг өөнд оролцсон.
-Эдгээр машинд хот дотор зорчих хурдны хязгаарлалт байдаг уу, юунаас болж осол гарсан юм бол?
-Баасан гаригт Баянгол дүүрэгт болсон осол нь зуурмагийн машины тоормоз ажиллагаагүй болсноос үүдсэн. Харин ням гаригт Хан-Уул дүүрэгт болсон осол нь зуурмагийн машины жолооч хурд хэтрүүлснээс шалтгаалсан байна. Барилгын том оврын автомашины хурдны дээд хязгаар 50 км цаг байх ёстой. Иймээс жолооч нар дүрмээ биелүүлж, хурд хэтр үүлэхгүй, тээврийн хэргслийнхээ бүрэн бүтэн байдлыг сайтар шалгаж байж замын хөдөлгөөнд оролцох хэрэгтэйг сануулъя.