Сонгинохайрхан дүүргийн “Таван хошуу” хэмээх уулын бэлээс өнгөрөгч сарын 22-нд байлдааны зориулалттай, лац, сойгч төмөртэй хуучирч зэвэрсэн F1 загварын гар бөмб өг олдсоныг Зэвсэгт хүчний 084 дүгээр ангийн тусгай бүлгийн алба хаагч нар аюулгүй болгосон билээ.
Тэгвэл өнгөрсөн пүрэв гаригт Дорноговь аймгийн Даланжаргалан сумын Өлзийт багийн нутаг, төмөр замын “Өлзийт” зөрлөгийн урд талд мина байна гэсэн дуудлага иржээ. Дуудлагын дагуу Зэвсэгт хүчний 281 дүгээр анги, аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид хамтран ТМ- 57 загварын танк эсэрг үүцэгч мина, бусад хэрэгслийг газарт булж аюулг үй болгосон байна.
Сүүлийн үед газар дор булсан, цэрэг, байлдааны зориулалттай хэрэгсэл үер, ус зэрэг байгалийн хүчин зүйлийн нөлөөгөөр болон янз бүрийн байдлаар илрэх тохиолдол цөөнг үй гарах болсон. Иргэд тэсэрч дэлбэрэх бодис, галт зэвсэг, түүнтэй төстэй эд зүйл олсон тохиолдолд дур мэдэн оролдож, зөөвөрлөлгүй Цагдаагийн байгууллагад яаралтай мэдэгдэхийг холбогдох албаны хүмүүс анхаарууллаа.