Дорнод аймгийн Хэрлэн, Баянтүмэн, Баяндун, Дашбалбар, Булган, Матад, Чойбалсан сумын 6-17 насны 48 хүүхэд аймгийнхаа Засаг даргын дэмжлэгээр “Энх” зусланд долоо хоног үнэ төлбөргүй амарчээ. Тэднийг амрах хугацаанд нь тусгай хөтөлбөр боловсруулан хүүхэд бүрийг хөгжүүлж, оролцох эрхийг нь хангаж ажиллажээ. Тодруулбал, “Номт ундарга” сургалтын төвийнхөн хүүхдүүдэд хятад хэл зааж, “Зөв монгол хүүхэд” хөтөлбөрийн хүрээнд “Эх орон дөрөв”, “Хүүхэд насаа хайрлая” зэрэг сургалт хэлэлцүүлэг зохион байгуулжээ.