Нийт нутгаар зуншлага оройтож, байгаль орчны асуудал хүндэрч байхад хоёр нам хамтарч ажиллах эсэх тухай хэлэлцэж байгааг эсэргүүцэж Монголын байгаль орчны иргэний зөвлөлийн тэргүүн С.Дамдинсүрэн мэдээлэл хийлээ. Саяхан Булаг шанд гол мөрний эхийг хамгаалах сангийнхан Завхан, Хөвсгөл аймгийн 20 гаруй сумын байгаль орчны байдалтай танилцжээ. Өвөл цас бага орсноос хуурайшилт ихтэй байгаа нь олон сөрөг нөлөө үзүүлж буй аж. Түүнчлэн мал амьтны гаралтай боом, тарваган тахал зэрэг аюултай өвчнүүд цаг агаарын байдлаас болж нэмэгдэж байна. Тиймээс улс төрийн намууд хамтран ажиллаж, тууз хайчлахаас өөр чухал зүйлд анхаарлаа хандуулахыг уриаллаа.