“Таван богд” групп нь “Мamy poko” брэндийнхээ хэрэглэгчид рүү чиглэсэн хүмүүнлэгийн олон арга хэмжээ зохион байгуулдаг. Тэгвэл тус компанийнхан энэ жил Нийслэлийн I амаржих (“Өргөө”), II төрөх (“Хүрээ”), III амаржих (“Амгалан”) газар, ЭХЭМҮТ-ийн зайлшгүй шаардлагатай засвар, тохижилтын ажлуудыг санаачлан, хийхээр болжээ. Эхний ээлжинд тэд ЭХЭМҮТ-ийн Эх барих, эмэгтэйчүүдийн эмнэлгийн цахим бүртгэл, хүлээлгийн танхимыг иж бүрэн тохижуулж байгаа бөгөөд тун удахгүй хүлээлгэж өгөх гэнэ. Түүнээс гадна амаржих газруудын ханыг будаж, хуучин таазыг нь нурааж, дүүжин тааз хийн, хулдаасан шалыг нь плитагаар солих аж. Мөн цахим бүртгэл хийхэд зориулсан гурван хүний суудал бүхий тавцантай ширээ, ариун цэврийн өрөө, өлгүүрүүдийн хаалгыг сольж, хуучин цонхнуудыг томсгон, 11 хүний зөөлөвчтэй сандал шинээр байршуулж, эмнэлгүүдийн хаяг, шошгыг шинэчлэх аж.