Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийг хамгаалах “Түгээмэл хөгжил-бие даан амьдрах төв” төрийн бус байгууллага Баянгол дүүргийн Эрүүл мэндийн нэгдэлд ариун цэврийн жишиг өрөө тохижуулж өглөө. Уг ариун цэврийн өрөө нь иргэний барилгын MNS-6055:2009 стандартын шаардлага хангаснаараа давуу аж.