БНХАУ-ын ӨМӨЗО-ны иргэн Ц.Ёндон гэгч 21 Дарь эх болон Нархажидын гар бичмэл зэрэг эртний 30 орчимсудар, мөнгөн савхтай хийжүү хээгээр чимэглэсэн хэт болон цаа бугын эврээр хийсэн гар хийцийн хутгыг хууль бусаар хил давуулахыг завдсан байна. Замын-Үүд боомт дахь Хилийн мэргэжлийн хяналтын албаны байцаагч Б.Бат-Эрдэнэ олон улсын галт тэргэнд шалгалт хийх явцдаа үүнийг илрүүлжээ. Ийн эртний судар, эд өлгийн зүйлс алдагдахаас сэргийлж чадсан аж. Ц.Ёндон нь мөн гар тээшиндээ XIX зууны үеийн сунадаг гуулин дурангаас гадна мөнгөөр бүрсэн модон тагш, оюу, шүрэн шигтгээтэй эртний мөнгөн бугуйвч, чулуун сийлбэр бар, уран шувууны үүр, байгалийн чулуу авч явж байжээ. Түүнийг Замын-Үүд сум дахь тагнуулын байгууллага саатуулан шалгаж байна.