Дулааны шугамын ачааллыг бууруулах, гэр хороололд дэд бүтэц татах зорилгоор Төв шуудангаас Баруун дөрвөн зам хүртэлх шугамыг Хөгжлийн банкны санхүүжилтээр анх удаа сольж байгаа. Энэ хүрээнд тус авто замыг гурван үе шаттай хааж, шугам хоолой солин, засвар хийсэн. Эхний хоёр үе шат буюу Төв шуудангаас Цэцэг төвийн уулзвар, тэндээс Улсын их дэлгүүр хүртэлх шугамыг товлосон хугацаандаа сольж, төв замыг нээж байлаа. Харин Улсын их дэлгүүрээс Баруун дөрвөн замын уулзвар хүртэлх шугам хоолойг засахтай холбоотойгоор авто замыг өнгөрсөн долдугаар сарын 13-нд хаасан. Тэгвэл уг замыг өнөөдөр 20.00 цагаас нээж, маргааш тууз хайчлан, албан ёсоор нээх гэнэ.