МУИС-ийн Удирдах зөвлөл 2015-2016 оны хичээлийн жилд II-V дамжааныхаа сургалтын төлбөрийг инфляцтай уялдуулан, 12 хувиар өсгөхөөр болжээ. Харин I дамжааныхны төлбөрийг чиглэлээс нь хамаараад 30-40 хүртэл хувиар нэмсэн байна. Мөн МУБИС-ийнх 10-12 хувиар нэмэгдсэн ч сургалтын төлбөр нь 1.9 сая төгрөгөөс хэтрэхгүй аж. Тэгвэл ХААИС-ийн удирдлага I дамжааныхаа нэг кредитийн төлбөрийг 25, бусад дамжааныхыг 15 хувиар нэмжээ. Долдугаар сарын 8-нд болсон Удирдах зөвлөлийн хурлаараа энэ шийдвэрийг гаргаж, инфляцын түвшинтэй уялдуулсан байна. АШУҮИС-ийнхны хувьд I дамжааныхаа төлбөрийг 45 орчим хувиар нэмжээ. II болон түүнээс дээш дамжааныхны төлбөрийг төдийлэн нэмээгүй гэнэ. Төрийн өмчийн сургуулиуд төлбөрөө ийн нэмж байгаа бол энэ жил элсэгч цөөхөн байгаагаас хувийн сургуулиуд төлбөрөө бууруулж байгаа аж.