Нийт нутгаар зуншлага тааруу, байгаль орчны тулгамдсан асуудлуудаа шийдвэрлэж чадахгүй байхад хоёр нам хамтарч ажиллах эсэх тухай хэлэлцэж байгааг эсэргүүцэж Монголын байгаль орчны иргэний зөвлөлийн тэргүүн С.Дамдинсүрэн өчигдөр мэдээлэл хийлээ. Булаг шанд, гол мөрний эхийг хамгаалах сангийнхан саяхан Завхан, Хөвсгөл аймгийн 20 гаруй сумын байгаль орчны байдалтай танилцжээ.
Өвөл цас бага орсон, зуны эхэн саруудад бороо хур багатай байснаас үүдэн хуурайшилт ихэссэн нь олон сөрөг нөлөө үзүүлж буйг тэд ярьж байна. Түүнчлэн мал, амьтны гаралтай боом, тарваган тахал зэрэг аюултай өвчнүүд цаг агаарын байдлаас болж эрс нэмэгдэж буй гэнэ. Тиймээс улс төрийн намууд хамтран ажиллаж, байгаль орчны тулгамдсан асуудлуудад анхаарлаа хандуулахыг уриаллаа.