Нийслэлд үйл ажиллагаа явуулах найман эмнэлэг, эмийн сан, сувилалд тусгай зөвшөөрөл олголоо. Эдгээр байгууллагад нийслэлийн Эрүүл мэндийн газар гэрчилгээ олгож, үйл ажиллагаанд нь нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар хяналт тавьж ажиллах аж. Үүсгэн байгуулагч нарт эрүүл мэндийн байгууллагуудын тусламж, үйлчилгээг Монгол Улсын хууль, стандартад нийцүүлэн хүртээмжтэй хүргэх, эмч, мэргэжилтнүүдийн чадавхийг сайжруулах, зөвшөөрсөн үйл ажиллагааны чиглэлээр ажиллахыг даалгасан байна.
Тусгай зөвшөөрөл олгосон эрүүл мэндийн байгууллагууд
1. Уламжлалт, сэргээн засал эмчилгээний “Маргад-Өгөөж” сувилал
2. Нүдний өвчний оношилгоо, эмчилгээний “Энгүй гоо медикал” эмнэлэг
3. Хүүхэд, эмэгтэйчүүдийн өвчний оношилгоо, эмчилгээний “ММБ холдинг” эмнэлэг
4. Нүдний өвчний оношилгоо, эмчилгээний “Энх мэлмий” эмнэлэг
5. “Барагшун фарм” эмийн сан
6. “Монос Баянзүрх” эмийн сан
7. “Монос биокомбинат” эмийн сан
8. “Цахиур төмөр” эмийн сан