“Майкрософт” компанийн Windows C++ програм хангамжийн тестинг хэлтсийн дарга Л.Бат-Өлзий “Монгол залууст дэлхийд нэр хүндтэй байгууллагад ажиллах мэдлэг, туршлага байдаг ч, өөрийгөө илэрхийлэх чадвар муутайгаас ажлын ярилцлагад ихэвчлэн бүдэрдэг” хэмээсэн байдаг. Ажлын ярилцлага ач холбогдол ийм өндөрт тавигддаг болсон өнөө үед Америкийн элчин сайдын яам “Хэрхэн ажлын ярилцлага өгөх вэ” сэдвээр сургалт зохион байгуулах гэж байна.
“Та шаргуу суралцсан, баялаг дадлага туршлагатай ч дүгнэлтийг зөв хийх боломж олгох нь хамгийн чухал” хэмээн тус сургалтыг удирдан, илтгэл тавих гэж буй элчин сайдын яамны ажилтан Ричард Робертс онцолжээ.
Англи хэлээр цэгцтэй, тодорхой өөрийгөө илэрхийлэх чадварт сургах семинар өнөөдөр Америкийн соёл, мэдээллийн төвд 17.00 цагт болно.