Монголд амьдарч буй Английн иргэнээр Туул голын эргээ цэвэрлүүлээд ичсэн залуус “Hog bucket Challenge” аяныг баяр наадмын өмнөхөн эхлүүлсэн. Тэгвэл энэ аянд байгууллагууд нэгдэж эхэлжээ. “Bucket Challenge”-ын оролцогчид дараагийн хоёроос гурван оролцогчийг нэр заан дуудаж аянд нэгдэхийг уриалдаг. “Голомт” банкны хамт олны уриалга гаргаснаар “Мобиком” корпораци, “Монгол контент” ХХК аянд нэгджээ.
“Цэвэр хот, цэмцгэр нийслэл” уриатайгаар дээрх хоёр байгууллагын 150 гаруй ажилтан наймдугаар сарын 2-нд Уоаанбаатар хотын Гүнтийн орчим Сэлбэ голын эрэг дагуух 15 ам км талбайгаас 7 тонн орчим хогийг түүж цэвэрлэжээ.
Түүнчлэн уг аянд “Мобиком” корпорацийн орон нутаг дахь салбарын ажилтнууд сайн дураар нэгдэж, Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын төв зам, Дорнод аймгийн Халхгол сумын Буйр нуур, Төв аймгийн Баянчандмань сумын төв зам, Баянхонгор аймгийн Түйн голын орчимд цэвэрлэгээ хийжээ. “Мобиком” тус аянд KFC Mongolia, ХААН Банк, Номин Холдингийн хамт олныг дуудаж байгаа аж.