Бага, дунд ангийн сурагчдын дунд зохион байгуулдаг Олон улсын математикийн олимпиад Хятадын Чаньчун хотноо долдугаар сарын 26-наас наймдугаар сарын 1-нд зохиогдлоо. Тус олимпиадад манай улсаас бага, дунд ангийн 4 баг, 16 сурагч оролцож, 10 медаль хүртжээ.
Ангилал тус бүрт хувийн болон багийн төрлөөр зохиодог тус олимпиадад манай улс 10 жилийн өмнөөс оролцож эхэлсэн байдаг. XVI дахь удаагийн Олон улсын математикийн олимпиадад 30 гаруй орны 627 сурагч оролцсоноос “Шинэ Монгол” сургуулийн сурагч О.Мишээл, “Сант” сургуулийн сурагч А.Нямдаваа нар алтан медаль авлаа.
Багийн төрөлд бага, дунд ангийн сурагчид нэг алт хоёр мөнгөн цом хүртсэн бол бага ангийн хувийн төрөлд хоёр алт, хоёр хүрэл, дунд ангийн хувийн төрлөс хоёр мөнгө, дөрвөн хүрэл медаль хүртлээ.