Улс орны хөгжлийн гол хөшүүрэг хэмээгддэг инноваци гэж чухам юу болох, инновацийн ачаар бизнес эрхлэгчид хэрхэн амжилтад хүрдгийг танилцуулсан лекц маргааш Монголын залуучуудын холбооны байрны “Залуус” танхимд үнэ төлбөргүй болох гэж байна.
Энэтхэгийн тэрбумтан Бакери группын захирал Паван Аник Бакери "Инноваци болон энтерпренёршип үндэстнийг бүтээх нь” сэдвээр илтгэл тавих аж. Уг арга хэмжээг Монголын залуучуудын холбооны дэргэдэх Залуучуудын инноваци байнгын хороо зохион байгуулж байна.