Дүүргийн эмнэлгүүдэд орны хүрэлцээ муутайгаас коридорт, эсвэл шалан дээр хэвтдэг хэмээн шүүмжлэх иргэд олон ч иргэн Б.Батбаяр шиг энэ асуудлыг шийдвэрлэхэд хувь нэмрээ оруулж буй нь цөөн.
“Бид Монгол ложистик” ХХК-ийн захирал тэрбээр ХУД-ийн нэгдсэн эмнэлгийн эрчимт эмчилгээний тасагт функциональ ор бэлэглэжээ.
Энэ талаар тодруулахаар Б.Батбаяртай холбогдлоо.
-Таны дүүргийн эмнэлэгт хандивласан ор ямар өртөгтэй вэ?
-600 000 төгрөгийн өртөгтэй.
-Иргэд нэгдэж буяны үйлс, хандив тусламж цуглуулах арга хэмжээ зохион байгуулах нь их болсон байна. Гэхдээ эмнэлгийн байгууллагад тоног төхөөрөмж гэхээсээ илүүтэй ихэвчлэн өнчин эсвэл өвчтэй хүүхдүүдэд хандив өгдөг. Та яагаад заавал эмнэлэгт ор хандивлахаар шийдсэн юм бэ?
-Буян болог л гэж бодсон. Эмнэлгийг ачаалал ихтэй, орны хүрэлцээ муу гэдгийг хүн бүр л мэддэг. Тэр асуудлаа шийдвэрлэхэд бага ч болтугай нэмэр болог гэсэндээ ор хандивласан хэрэг.