Монгол Улсын гурван сая дахь иргэн Өмнөговь аймгийн Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн төрөх тасагт 2015 оны нэгдүгээр сарын 24-нд мэндэлж, монголчууд бид олуулаа болсон.
Тэгвэл Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумыг харьяат Д.Лхагваа хэмээх эмэгтэй өнгөрөгч баасан гаригт буюу долдугаар сарын 31-ний өдөр гурван ихэр хүүхэд төрүүлжээ.
Ихрүүд Хөвсгөл аймгийн Мөрөн суманд Д.Доржнямбуугийн анхны хүүхдүүд болон мэндэлсэн байна. Хүүхдүүдийн хамгийн том нь охин бөгөөд 2300 кг төрсөн бол хөвгүүд 2200, 2100 кг жинтэй төржээ. Ихрүүдийн бие эрүүл сайн бойжиж байгаа бөгөөд өчигдөр эмнэлгээс гарчээ.