Энэ жил зуншлага муу ихэнх нутгаар гандуу байгаа тул Засгийн газрын хуралдаанаар өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах Онцгой комиссыг долдугаар сарын 37-нд байгуулсан.
Тус комиссын эхний хурал өнөөдөр боллоо. Хурлаар энэ оны есдүгээр сарын 1-нээс 2016 оны гуравдугаар сарын 30 хүртэл хугацаанд малын тэмжээлийн хивэгийг экспортлохыг хязгаарлахаар боллоо.
Мөн ургац алдсан үр тарианы аж ахуйн нэгжүүдийн бэлтгэсэн ногоон тэжээлийг улс, аймгийн өвс тэжээлийн аюулгүйн нөөцөд худалдан авч малын тэжээлийн нөөц бүрдүүлэхэд 8,6 тэрбум, өвөлжилт хүндэрч болзошгүй аймгуудын улсын нөөцийн өвс, өвс тэжээлийн цэг салбаруудад малын тэжээл нэмж байршуулахад хоёр тэрбум, зуншлага сайн байгаа аймгуудаас хадлангийн газар ашиглуулах хуваарийг баталж ногоон тэжээл худалдан авах, улсын нөөцөд малын тэжээл нэмж бэлтгэх зэрэгт шаардагдах нийт 10,6 тэрбум төгрөгийн эргэлтийн хөрөнгийн зээлийн эх үүсвэрийг судалж шийдвэрлэхээр болсон.
Үрийн буудай нөөцлөхөд 80 тэрбум, махны нөөц бүрдүүлэхэд 180 тэрбум төгрөгийн төсөвлөхөөр болсныг Онцгой комиссын гишүүдэд танилцууллаа.
Хүнс, хөдөө аж ахуйн салбарын цаг үеийн байдлын талаар ХХАА-н сайд Р.Бурмаа мэдээлэхдээ “Өнгөрөгч онд гурилын үнийг тогтворжуулах хөтөлбөрийн хүрээнд 57,8 тэрбум төгрөгийн зээлийг 14 гурилын үйлдвэрт олгосноор энэ оны эхний хагас жилд гурилын үнэ үйлдвэрээс дунджаар 727 төгрөгийн үнэтэй гарсан тул уг гэрээг сунгаснаар гурилын үнэ нэмэгдэхгүй байх боломж бүрдэж байна гэж салбарын яам үзэж байгаа” гэв.