Чингэлтэй дүүргийн XV хороонд БНХАУ-ын Энхтайван хөгжлийн сангийн буцалтгүй тусламжаар Хүүхдийн амбулатори барьж байна. Барилгын ажил өдгөө 80 орчим хувьтай, дотоод засал чимэглэлийн ажил нь шувтарч байгаа аж. 500 мянган ам.долларын өртгөөр барьж буй тус амбулаторийн хана, өрөө, тасалгааны ханыг хүүхэлдэйн кино болон монгол ардын үлгэрийн баатруудын зургаар чимж, бяцхан үрсийг өвчнөө түр ч атугай мартуулахыг зорьжээ.