Гэр хороолол дунд явган хүний зам хомс байдгаас иргэд өвлийн хүйтэн, харанхуйд унаж, хөл, гараа бэртээх нь энүүхэнд. Тэгвэл иргэдийн ая тухтай амьдрах орчныг бүрдүүлэх зорилгоор 12 хүний бүрэлдэхүүндтэй “Хамтдаа” бүлэг Чингэлтэй дүүргийн XIII хорооны Сургуулийн 25 дугаар гудамжинд 370 метр явган зам тавьж өгчээ. Тэд Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр уг замыг гүйцэтгэсэн байна.