Хэнтийчүүд Хэрлэн голынхоо хүрээлэн буй орчин, гүний усыг бохирдохоос сэргийлэх зорилгоор “Хоггүй Хэрлэн-2015” аян эхлүүлээд буй. Энэ хүрээнд иргэд аж ахуйн нэгж, байгууллага долоо хоногоор ээлжлэн, голынхоо ойр орчмын хог хаягдлыг цэвэрлэж байгаа. Өнгөрсөн удаагийн ээлжит цэвэрлэгээг аймгийн Биеийн тамир спортын газар, Сагсан бөмбөгийн холбоо, “Морьт Хэнтий” ХХК хамтран зохион байгуулжээ. Тэд энэ удаа Хэрлэнгийн гүүрний баруун талын “Нархан” амралтын ойр орчмыг цэвэрлэсэн байна.