Ховд аймгийн эмнэлэг, цэцэрлэг, сургууль зэрэг нийтийн зориулалттай барилгуудын ихэнх нь хуучирсан, дулаан ихээр алддаг, халаалтын хуучны системтэй. Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэгээс хэрэгжүүлж буй “Эрчим хүчний үр ашиг” төсөл орон нутгийн иргэдийн тав тухтай амьдрах орчин нөхцөлийг сайжруулахад чиглэж байгаа. Герман, Швйцарийн Засгийн газрын дэмжлэгтэйгээр тус аймгийн V цэцэрлэгийн барилгыг герман технологиор, 15 см зузаан хөөсөнцөрөөр гадна талаас нь дулаалсан бөгөөд нийт 279 сая төгрөг зарцуулжээ. Ингэснээр тус цэцэрлэгийн барилга өвөлдөө дулаан алдахгүй, хүүхэд багачуудын сурч боловсрох тухтай орчин бүрджээ. Тэгвэл өнөөдөр аймгийн Засаг дарга Д.Цэвээнравдан, “Эрчим хүчний үр ашиг” төслийн менежер Анна Клэйншроттэй Дуут сумын Хүн эмнэлэгийн барилга, н Жаргалант сумын II сургуулийн барилгыг сэргээн засах төслийн санхүүжилтийн гэрээг үзэглэжээ.