Сэлэнгэ аймгийн Хушаат сумынхан цахилгаан эрчим хүчний шугамаа шинэчлэх зорилгоор 2014 онд “Орхон” хороололд 35 кВт-ын дэд станц шинээр барьсан. Тэгвэл энэ ажлын хүрээнд 2015 онд “Ишгэнт” хороололдоо 35/0.4 кВт-ын дэд станцын модон хийцийг төмөр хийцээр шинэчлэх ажил хийжээ. Өдгөө “Орхон”, “Ишгэнт” хорооллын модон тулгууртай шонг төмөр бетон шонгоор сольж, сиф кабель татах ажил хийж байна.