2010 оны долдугаар сарын 6. Охиноо төрүүлэхээр нийслэлийн II амаржих (“Хүрээ”) газарт 20.00 цаг орчим түргэн тусламжийн тэргээр хүргэгдлээ. Жаахан ханиадтай, гэдэс гүйлгээд байсан болохоор эмч нар намайг хүндрэлтэй төрөлт буюу Эхийн II тасаг руу шилжүүлсэн. Тэнд илүү тээлттэй, хийсвэр хагалгаа хийлгэх заалттай эхчүүдийг оруулдаг юм билээ. Зарим нь өвдсөндөө орилж хашгичин, эмч нарыг элдэв бусаар хэлэх нь энүүхэнд. 00.00 цагийн орчим “Ус гарчихлаа” гэсээр долоон сартай жирэмсэн эмэгтэй манай тасагт ирэв. Нэгэнт ус нь гарчихсан түүнийг төрүүлэхээс өөр замгүй гэх.
Гэсэн ч тасагт нэг жиж үүр эмч, эх баригч, сувилагчаас өөр хүн байгаагүй тул өглөө болтол хүлээхийг тасгийн эмч ар гэрийнхэнд нь хэлсэн. Ус нь гараад удчихсан, дээрээс нь төрөх хоног нь гүйцээгүй тул хугацаа алдвал хүүхэд бүтэх, эсвэл амьгүй төрөх, цаашлаад эхийнх нь аминд ч эрсдэлтэйг энгийн нэгэн би хүртэл мэдэж байлаа. Түүний нөхөр, ар гэрийнхэн нь тасгийн үүдэнд ирчихсэн жижүүр эмчтэй уулзаж, “Мөнгө төгрөг, юу хэрэгтэй байна, хамаагүй. Бид бүгдийг нь өгнө. Манай хоёрыг эсэн мэнд яс салгаж өгөөч” гэж уйлан дуулан гуйсны дараа Эхийн II тасгийн тэр жижигхэн цонхоор нэлээд хэдэн дугтуйтай мөнгө “нисэлдэх” нь тэр. Цаг орчмын өмнө эхчүүдийн ёолох дуунаас өөр аниргүй байсан тасаг эмч нарын нааш цааш гүйлдэх чимээнээр “амилав”.
Төрөх өрөөнд хэсэг хугацааны дараа хүүхдийн уйлах чимээ хадаж, “Хүүтэй боллоо. Эх, хүүхэд аюулаас мултарлаа” гэхийг өрөөний гадна байсан ээжүүд сонсоод “Ашгүй дээ, хөөрхий” гэж бүгд өрөөндөө орж, дугхийв. Тухайн үед “Мөнгөтэй нэг нь бүхэл бүтэн эмнэлгийг хөдөлгөж чаддаг юм байна. Мань мэтийг болохоор “Яаж байна гэх ч үгүй, өөдгүй юм” гэж дотроо бага зэрэг гомдоллож байснаа нуугаад яах вэ. Ингэж бодоход хүргэсэн дараагийн жишээ.
Маргааш өглөө нь буюу эмч нарын ээлж солилцох үеэр нэгэн эмэгтэй хүүхдээ ариун цэврийн өрөөний суултуур дээр гаргачихсан. Чихэндээ ч итгэмээрг үй явдлууд төрөх эмнэлэгт өрнөдөг юм билээ. Тэр эмэгтэйг хэн ч тоогоогүй. “Эмч ээ, би төрлөө. Туслаарай, хүүхэд минь гарлаа” гээд орилоод байхад “Байж бай. Эмч нар ирээгүй байна” гээд тээршаасаар ийм явдал болгосон. Хөөрхий эмэгтэй “Дүлмээр санагдаад байхаар нь хүндрэх нь гэж бодоод ариун цэврийн өрөөнд орсон” гэнэ. Хэн ч харсан төрөх эмнэлгийн орон дээр хэвтэж байгаа хоёр ээжийн нэгэнд (мөнгө өгсөнд нь) нь дусал залгаж, тариа хийгээд хоол, цайг нь зөөж гүйгээд байхаар эвгүй санагдах биз ээ.
Энэ мэтчлэн ялгавартай ханддаг, мөнгө өгснийг нь долоочих шахам гүйдэг, өгөөгүйг нь тоодоггүй гажиг тогтолцоо манай эмнэлг үүдэд таван жилийн өмнө л байсан. Харин одоо өөрчлөгдсөн болов уу. Үүний мөрөөр сурвалжлахад эхчүүд эмчдээ мөнгө заавал өгөх ёстой гээд ойлгочихсон. Эмч нар нь ч хүний гар хараад сурчихсан. Өгөхгүй байхаар мөнгө өгтөл нь муухай аашилж, загнадаг нь хэвээр байлаа. Тэд хууль зөрчиж, авлигыг гааруулж байгаагаа мэддэг ч мэдээгүй юм шиг өнгөрөөдөг байх. Ийм нэг эрүүл бус тогтолцоо эмнэлгүүдэд бугшчихлаа, одоо яах вэ. Өнгөрсөн амралтын өдрүүдэд ЭХЭМҮТ, нийслэлийн I, II амаржих газраар орлоо. ЭХЭМҮТ-ийн Эх барих, эмэгтэйч үүдийн эмнэлэгт өдөрт 30 гаруй эх амарждагаас 70-80 хувь нь хөдөөнөөс ирсэн аж.
Өдөрт дунджаар 10 гаруй ээж хийсвэр хагалгаа хийлгэдэг гэнэ. Төрөх эмнэлгийн эргэлтийн хаалга сахин суугаа ар гэрийнхнээс нь зарим зүйлийг лавлахад “Төрөхийн ямар нэгэн хүндрэлгүй эрүүл эхчүүдээс мөнгө авдаггүй юм билээ. Хийсвэрт орох бол заавал мөнгө өгдөг гэж дуулсан. Ер нь хүмүүс эмч нарт мөнгө өгөөд сургачихсан юм билээ. Тэднийг хүнд нөхцөлд ажилладаг. Цалин багатай, ачаалал ихтэй байдгийг ойлгож болох ч, энэ нь иргэдээс мөнгө ав гэсэн үг биш биз дээ. Чадалтай нэг нь ингээд байхаар борчууд хөлд нь “үрэгдээд” хэцүү юм” гэж байлаа. ЭХЭМҮТ 21 аймаг, Сонгинохайрхан дүүргийн 10 хороо, улсын хэмжээнд зүрх, судасны эмгэгтэй болон 27- 34 долоо хоногтойдоо төрөх магадлалтай ээжүүдийг хүлээн авдаг.
Ачаалал их байдаг нь үнэн. Гэхдээ тэр хэрээр эмч нарынх нь хүнд суртал, хээл хахууль хэрээс хэтэрснийг хүмүүс хэлж байгаа. Төрснийхөө дараа эмчдээ баярласан талархсанаа илэрхийлж, чихэр, дарс, аяга хоол өгөх бол өөр хэрэг. Гэтэл төрөхийн өрөөнд эхчүүдийг дугаарлаж харилцах нь хэр оновчтой вэ. Нийслэлийн I амаржих газар тусламж, үйлчилгээ сайтай. Харьяаллын биш ээжүүд таньж мэддэг хүнээрээ дамжуулан ярьж, тохироод тэнд төрөхийг илүүд үзэх нь бий. Гэхдээ өнөөх л авлига, хүнд суртал эднийхнийг тойроогүй. Нэрээ нууцалсан нэгэн ээж “2008 онд анхны хүүхдээ энд төрүүлсэн. Тухайн үед ачаалал их байсан болохоор ч тэрүү жам ёсоороо төрж буй эхчүүдийн хярзанг шууд хайчилж байсан нь аймаар санагддаг.
Хам хум оёсон оёдол нь шатаар гарахад л задарчихна. Буцаагаад цэвэрхэн оёулах гэхээр их мөнгө нэхнэ. Мэддэг хүмүүс нь “I амаржихынхан эхчүүдийн хярзанг юм л бол хайчлах гээд байдаг” гэж ярьдаг. Төрөх болчихсон, хүүхдийнх нь толгой цухуйсан ээжүүд ард нь дугаарлаж байсан болохоор нэг хүнд их цаг зарцуулах боломжгүй байсан байх.
Хэдий тийм байсан ч тухайн үед одоогийнх шиг ийм хүнд сурталтай, мөнгө төгрөг өгөх хэмжээнд хүрээгүй байжээ. Харин энэ удаа хүүгээ төрүүлэхдээ яалт ч үгүй эх баригч, асрагчдаа мөнгө өгсөн” гэж ярьсан юм. Мэдээж ажил мэргэжилдээ хайртай, эх, үрийг эсэн мэнд амаржуулах үйлсэд хоёргүй сэтгэлээр нойр, хоолгүй зүтгэж байгаа эмч, сувилагч, асрагч олон байгаа нь дамжиггүй.
II амаржих газрынхны тухай ээжүүд ам сайтай байдаг юм билээ. Бусад төрөх эмнэлгээ бодвол эмч, сувилагчдынх нь харилцаа сайн, хүнлэг байдаг гэх. Эмч нараас зарим зүйлийг тодруулах гэсэн боловч зөвш өөр өх хүн олдоогүй. Арга ч үгүй биз дээ. “Тийм ээ, би мөнгө авдаг” гэж хэлэх хүн хаа байх билээ. Гэхдээ цөөн хэдэн хүний яриагаар эмч нарыг нийтээрээ хахууль авдаг гэх нь өрөөсгөл. Тиймээс фэйсбүүкт 10 мянга гаруй гиш үүнтэй “Mommy central” группт санал асуулга явуулсан юм. Нэг өдрийн дотор 230 гаруй ээж сэтгэгдэл бичиж, хэддүгээр төрөхөд амаржсан, ямар хүндрэл бэрхшээл тохиолдсон талаараа он, сар, өдөртэй нь нэг бүрчлэн бичиж, өөрсдийнхөө дуу хоолойг манай сониноор дамжуулан олон нийтэд хүргэхийг хүссэн.
Санал асуулгад оролцсон ээжүүдийн 65 орчим хувь нь 50-500 мянган төгрөгийг эх баригч эмч, асрагчдад өгчээ. Тэднээс цөөн хэд нь “Эмч нарт мөнг ө өгсөндөө харамсдаггүй. 10 сар тээсэн үртэйгээ эсэн мэнд уулзахын тулд хэд гурван цаас өгөх юу ч биш” гэж хариулсан бол олонх нь мөнгө өгөхгүй л бол төрж чадахаа байсан өнөөгийн тогтолцоог буруушаасан. Сэтгэгдлүүдийг тоймловол “I амаржих газрын эмч нар хүнд сурталтай.
Зарим ээжид сав агшаах тариа ч хийдэгг үй. Төрсний дараа эмчилгээ хийлгэх тухай бүр ч горьдолтг үй. Хэдэн төгр өг өгсөнд нь өвчин намдаах тариа хийнэ. Ар гэрийнхнийг нь төрөхийн өрөөнд оруулна. Төрөх орон дээр шөл, цай өгнө. Эмч нарын цалин бага, хүнд нөхцөлд ажилладаг гэх боловч яг үнэндээ, тэдэн шиг баян хүм үүс байхгүй. Бүгд хувьдаа эмнэлэгтэй. Төрөхөд 150.000- 300.000 төгрөг гээд тариф тогтоочихсон. Эрсдэлгүй хо ёр яс салахын тулд нэхсэн мөнгийг нь өгөхгүй гэх хүн байхгүй” хэмээжээ. Үүнээс гадна эмч нарт мөнгө өгөөд “хулхидуулсан” ээж ч байна. “250 мянган төгрөг өгөөд I амаржих газарт төрөх болсон юм. ЭХО-д харах бүртээ 10 мянган төгрөг авна.
Хүнд сурталтай, зардал ихтэй байсан тул харьяаллынхаа дагуу II амаржихад төрсөн. Мөнгөө буцаагаад олж авч ч чадаагүй” гэсэн бол “ЭХЭМҮТ-д төрөхд өө эмч, асрагчдад 300 орчим мянган төгрөг өгсөн. Гэтэл намайг төрөхөд нөгөө эмч маань байдаггүй. Төрөөд, тасаг руу шилжиж байхад ажилдаа ирж байх жишээтэй. Арай хэтэрхий” гэх. Энэ мэтчлэн мөнгөө өгөөд “хулхидуулсан” жишээ байна. Цөөн хэд нь эмч нараа өмөөрч, “Ажлын ачаалал, хүнд нөхцөл, цалин хангамж муу байдгийг нь бодолцох нь зүйтэй.
Өчнөөн мөнгө идэж ууж байгаа олигархиудаа яллаж чадахгүй байж муусайн эмч нарын мууг үзэж яах юм. Тэртэй тэргүй нийгмийн бүхий л салбарт авлига үүрлэчихсэн гэх мэтээр санал хуваалцсан юм. Санал асуулгад оролцсон ээжүүдийн үг үнэний ортой, эсэхийг Авлигатай тэмцэх газрын тайлангаас үзэж болно. “Сүүлийн жилүүдэд эрүүл мэндийн салбарынхны авлига, ашиг сонирхлын зөрчилтэй холбоотой санал гомдол, хүсэлт манайд тасралтгүй ирэх болсон. Үүний дагуу 2014 онд ЭХЭМҮТ, ГССҮТ, нийслэлийн Амаржих газрууд, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Нэгдсэн эмнэлэгт авлигын нөхц өл байдлын үнэлгээ хийсэн. Судалгааны дүнгийн мөр өөр II, III шатлалын эрүүл мэндийн байгууллагуудад тусгай төлөвлөгөө гарган ажиллана.
Одоогийн байдлаар ХӨСҮТ, ГССҮТ, III амаржих газарт албан бичиг өгсөн. Зөрчлөө арилгаж дуустал нь хяналт тавьж байна. ЭМС-ын сайд дээрх хоёр төвд гарсан зөрчлүүдийг эрүүл мэндийн бусад байгууллагад давтагдахаас урьдчилан сэргийлэх зорилгоор албан бичиг явуулсан. Авлигын эсрэг хуульд нийтийн үйлчилгээний албан тушаалтанд бэлэг, санхүүгийн бусад туслалцаа үзүүлэхийг хориглодог.
Гэтэл иргэд, байгууллагаас ирүүлсэн нийт гомдол, мэдээллийн дотор эрүүл мэндийн салбартай холбоотой санал гомдол эхний гуравт жагсаж байна” гэж тус газрынхан хэллээ. Энэ салбарт авлига, хээл хахууль, хүнд суртал гаарсныг төрөх эмнэлгүүдийн жишээ тод харуулж байна. Салбарынх нь механизм нооройсон, эмч нар нь иймэрхүү байвал цаашид яах болж байна. Эрх баригчид ийшээ өндийж нэг харна байгаа.
О.Оргил