Япон улсын Засгийн газраас манай улсын иргэдэд гурван жил хүртэлх хугацаатай (нэг удаа 15 хүртэлх хоног) олон удаагийн виз олгох шийдвэр гаргасан байна. Үндэсний энгийн болон энгийн цахим паспорт эзэмшигчдэд хамаарах энэхүү шийдвэр нь энэ сарын 10-наас эхлэн хүчин төгөлдөр болох юм. Уг шийдвэр Япон улс руу зорчих монгол жуулчдын тоог нэмэгдүүлэх, цаашлаад хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэх, иргэд харилцан зорчих явдлыг идэвхжүүлэхэд өндөр ач холбогдолтой аж.