ЭМСЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Г.Ганчимэг Непаль улсын сүрьеэгийн тархалтын судалгааны багийнхныг өнөөдөр хүлээн авч уулзлаа. Тэрбээр “Манай улс сүрьеэгийн өвлөлөөрөө ДЭМБ-ын Номхон далайн Баруун бүсийн 37 орноос эхний дөрөвт ордог. Ядуурал, шилжилт хөдөлгөөн, агаарын бохирдол, хүн амын дундах тамхины хэрэглээ өндөр байдгаас энэ өвчин хүн амын дунд тархахад нөлөөлсөөр байна. Сүүлийн жилүүдэд сүрьеэгийн үндэсний лавлах лабораторид эмэнд тэсвэртэй сүрьеэгийн оношилгооны түргэвчилсэн аргууд нэвтрүүлсэн нь тусламж, үйлчилгээний төвлөрлийг сааруулах, эмэнд тэсвэртэй сүрьеэгийн оношилгооны хугацаа 56 хоног байсныг багасгаж, өдгөө хоёр цагийн дотор шинжилж байна” гэв. Тэрбээр Монгол Улсын Засгийн газар, “Глобаль” сан болон ДЭМБ-ын дэмжлэгтэйгээр 2012-2015 онд сүрьеэгийн олон төсөл хэрэгжүүлж буйгаа Непалийн судалгааны багийнханд танилцуулаад, цаашид хамтран ажиллах талаар хэлэлцэв.