Хятадын Наньчан хотын шүхэр үйлдвэрлэгч компани дэлхийн хамгийн том шүхрийг бүтээж Гиннессийн дээд амжилтын номд бүртгэгджээ.
“People`s Daily Online” сонинд мэдээлж буйгаар, шүхрийг бүтээхэд хагас жил, 700 мянган юань буюу 113 мянга орчим доллар зарцуулсан байна. Дэлхийн хамгийн том шүхэр нь 23 орчим метр голчтой, 14.4 метр урт, 5.7 тонн жинтэй ажээ. Гиннессийн дээд амжилтын номын төлөөлөгчид дээд амжилтыг Синзы хошуунд бүртгэсэн байна.
2010 онд энэтхэгчүүд хамгийн том шүхрийг бүтээж байжээ.