Дэлгүүрийн шилэн хоргоос худалдаж авсан гүзээлзэнээс ойн гүнд аялж, эрж хайж олсон гүзээлзгэнэ илүү амттай санагддаг. Харин тэр гайхалтай амтыг мэдрүүлэх аялал наймдугаар сарын 9-нд буюу энэ ням гаригт болох гэж байна. Ууланд жимс түүхийн зэрэгцээ морь унан, завиар зугаалах боломжийг “Монгол аялал” клубийн хамт олон танд олгож буй. Суурин иргэншлээс хэсэгхэн ч атугай холдуулж, стресс тайлах адал явдалтай аялал Улаанбаатар Хаг туулын бэлчир гэсэн маршруттай.
Аяллын үнэ 57 000 төгрөг бөгөөд уг үнэнд өдрийн хоол, унааны зардал, завь болон мориор аялах үнэ багтсан. Уг аялалд оролцохыг хүсвэл 99125143 дугаараар холбогдож, бүртгүүлээрэй.