Гэр хорооллын хөгжлийн газар “Гангар инвест” болон БНХАУ-ын CAMCE компанитай хамтран ажиллах гэрээ өнгөрсөн баасан гаригт байгууллаа. “Гангар инвест” компани нь Баянзүрх дүүргийн VIII, XVI хороо Батлан хамгаалахын их сургууль орчмын 39 га талбайд гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлж байгаа. Одоогоор 2500 айлын орон сууц болон инженерийн дэд бүтцийн ажлыг хийсэн бөгөөд энэ онд 504 айлын барилгыг ашиглалтад оруулахаар төлөвлөжээ. Харин БНХАУ-ын CAMCE компани 2015 онд 1000 айлын барилга угсралтын ажлыг эхлүүлж, 2018 онд 5600 айлын орон сууцыг ашиглалтад оруулах урт хугацааны гэрээ байгуулж байгаа юм.