Японы Нагасаки, Хирошима хотуудад Америкийн агаарын цэргийн хүчин 70 жилийн өмнө цөмийн бөмб өг хаясны улмаас олон мянган хүний амь нас үрэгдсэн билээ. Энэ өдрүүдэд Японд хохирогчдод хүндэтгэл үзүүлэх арга хэмжээ болж байна. Нагасаки хотын дарга Томихиса Таүэ ёслолын арга хэмжээнд үг хэлэхдээ, АНУын Ерөнхийлөгч Барак Обамаг Нагасакид ирж, цөмийн зэвсэг хэрэглэснийхээ хор хохирлыг газар дээр нь үзэхийг уриалсан байна. Тэрбээр “Би АНУ-ын Ерөнхийлөгч болон цөмийн зэвсэгтэй бусад улс орны удирдагч нарыг Нагасаки, Хирошимад ирэхийг хүсэж байна.
Та нар 70 жилийн өмнө манай ард иргэд ямар зовлон амссаныг өөрийн биеэр үз” гэж хэлжээ. Хүндэтгэлийн арга хэмжээнд Ерөнхий сайд Шинзо Абэ болон гадаадын 75 орны төлөөлөгч оролцож байна. “Нагасаки хотод цөмийн бөмбөг хаясан наймдугаар сарын 9-ний өдрийн 11.02 цагт нэг минут чимээгүй зогсож, хохирогчдын дурсгалыг хүндэтгэлээ” гэж NHK телевиз мэдээллээ. Энэ сарын 6-нд Хирошимад болсон хүндэтгэлийн ёслолын үеэр Ерөнхий сайд Шинзо Абэ ирэх есдүгээр сард болох НҮБын 70 дугаар чуулганд дэлхий даяар цөмийн зэвсгийг хориглон, хураах санал дэвшүүлэх болсноо мэдэгдсэн. Олон улсын мэдээллийн Populus компаниас япончуудын дунд цөмийн бөмбөгдөлтийн талаар санал асуулга явуулжээ.
“АНУ цөмийн бөмбөг хаясныхаа төлөө уучлал гуйх ёстой юу” гэсэн асуултад санал асуулгад оролцогчдын 61 хувь нь уучлал гуйх ёстой гэж үзсэн бол 11 хувь нь шаардлагаг үй хэмээн хариулжээ. Мөн “Цөмийн зэвсэг хаяснаар дайн хурдан дууссан гэж үздэг үү” гэсэн асуултад дөнгөж 10 хувь нь зөвш өөрс өн хариу өгсөн байна. АНУ-ын агаарын хүчин 1945 оны наймдугаар сарын 6-нд Хирошима, 9-нд Нагасаки хотод цөмийн бөмбөг хаясан билээ. Энэ нь хүн төрөлхтний түүхэнд цөмийн зэвсэг хэрэглэсэн цорын ганц тохиолдол юм.