Малайзын иргэний тээврийн “Боинг” онгоц сураггүй алга болоод жил гаруй өнгөрч байна. Тус онгоцны зорчигчдын ар гэрийнхэн Бээжин хот дахь “Malaysia Airlines” компанийн байрны дэргэд эсэргүүцлийн жагсаал зохион байгууллаа. Тэд мөрдлөгийн ажиллагаа дуусаагүй байхад Малайзын Засгийн газраас элдэв мэдэгдэл хийж байгааг зогсоохыг шаардлаа. Францын Реюньон арлын эрэг орчмоос онгоцны хэсэг олдсоныг Малайзын онгоц мөн эсэхийг шалгуулахаар Францад илгээгээд байгаа билээ.
Гэвч Ерөнхий сайд Нажиб Разак алга болсон онгоцны хэсгийг оллоо хэмээн мэдэгдэл хийсэн. Зорчигчдын гэр бүлийнхэн “Малайзын Засгийн газраас бидний итгэл найдварыг үгүй хийлээ. Тэдний хийж байгаа зүйл, ярьж буй нь зөрж байна” гэж ярьж байна. Малайзын “Боинг-777” онгоц 2014 оны гуравдугаар сараас хойш сураггүй алга болсон. Нийт 227 зорчигчтой тус онгоцны хэсгийг Реюньон арлын орчмоос олсон гэж буй ч Францын Засгийн газраас албан ёсоор батлаагүй байгаа юм.