“Энэрлийн түүчээ” ТББ санаачлан хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд зориулсан “Хөгжүүлэх төв” байгуулж байгаа аж. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд зориулсан 186, саажилттай хүүхдүүдэд зориулсан цэцэрлэг яслийн 10-р цогцолбороос өөр сургуулийн өмнөх боловсрол эзэмших газар бараг үгүй. Тиймээс хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд зориулсан төвийг тус байгууллагынхан санаачлан байгуулжээ. “Хөгжүүлэх төв”-ийн нээлт наймдугаар сарын 22-нд болно.
Дашрамд дуулгахад “Энэрэлийн түүчээ” ТББ-ын дэргэд үйл ажиллагаа явуулдаг тусгай цэцэрлэг нь сургуулийн өмнөх боловсролын насны болон, сургуулийн насны ангидаа 14 хүртлэх насны хүүхдүүдийг бүртгэж байгаа аж. Эцэг эхчүүд 11456963, 89010085, 89010885, 89069935 дугаараар холбогдон бүртгүүлэх боломжтой.