Ашигт малтмалын газраас уул уурхайн экспортын бүтээгдэхүүний олон улсын зах зээлийн үнийг нийтэд мэдээлжээ. Тухайлбал, экспортод гаргасан ашигт малтмалын бүтээгдэхүүний энэ сард зарлагдаж буй олон улсын зах зээлийн үнийг өнгөрсөн сарын үнийн дунджийг тогтоох зарчмаар тооцсон хэмээн холбогдох албанаас мэдээлсэн юм. Түүнд дурдсанаар, нэг тонн цайр 2,001.69 ам.доллар, зэс 5,456.22 ам.доллар, хар тугалга 1,762.01 ам.доллар, цагаан тугалга 14,953.92 ам.доллар, хөнгөн цагаан 1,637.75 ам.доллар, молибдени 12,716.31 ам.доллараар тус тус арилжигдаж байгаа аж.
Түүнчлэн Монголбанкны албан ханшаар нэг грамм алт 71,380.64 төгрөгийн ханштай байгаа бол мөнгө 766.22 төгрөгийн үнэтэй байгаа юм. Харин нэг тонн жоншны баяжмал 196.88-278.00 ам.доллар, төмрийн хүдэр 41.43-43.87 ам.доллар ханштай байгаа аж.
Харин дэлхийн хамгийн том зах зээлтэй баяжуулсан нүүрсний үнэ 28.22-71.59 ам.доллараар худалдаалагдаж байгаа юм.
Г.Жаргалмаа