Нийслэлийн цэцэрлэгүүдийн бүртгэл наймдугаар сарын 25-нд эхлэх гэж байна. Салбар хариуцсан сайд Л.Гантөмөр энэ хичээлийн жилд сургуулийн өмнөх боловсролд хамрагдах ёстой хүүхдүүдээс 85 хувийг цэцэрлэгт хамруулна гэсэн зорилт тавьж буйгаа мэдэгдсэн ч Нийслэлийн боловсролын газрын орлогч дарга Р.Түвшинбатын хэлснээр 2015-2016 хичээлийн жилд 88 мянга орчим буюу нийт сургуулийн өмнөх боловсрод хамрагдах ёстой хүүхдүүдийн 75 гаруй хувь л цэцэрлэгт хамрагдах боломжтой аж.
Энэ хичээлийн жилд бэлдэх шаардлагатай хичээлийн болон ариун цэврийн хэрэгслийн жагсаалт өөрчлөгдөхгүй гэнэ. Энэ талаар Нийслэлийн боловсролын газар “2013 оны долдугаар сарын нэгэнд баталсан Боловсрол, шинжлэх ухааны сайдын тушаал А/266-Цэцэрлэгийн хүүхдийн эцэг, эхээс нэг хичээлийн жилд бэлтгүүлэх сургалтын хэрэглэгдэхүүн, ариун цэврийн хэрэгслийн жагсаалтыг энэ жил мөрдөнө” гэв.
| Тоо хэмжээ | ||||||
| Ердийн цэцэрлэг | 24 цагийн цэцэрлэг | |||||
| № | Жагсаалт | Бага, дунд бүлэг | Ахлах, бэлтгэл бүлэг | Бага, дунд бүлэг | Ахлах, бэлтгэл бүлэг | |
| Сургалтын хэрэглэгдэхүүн | ||||||
| 1 | Балын харандаа | 2ш | 2ш | 2ш | 2ш | |
| 2 | Будгийн харандаа | 1 ком (4 өнгөтэй) |
1 ком (6-12 өнгөтэй) |
1 ком (4 өнгөтэй) |
1 ком (6-12 өнгөтэй) |
|
| 3 | Пламастер | 1 ком | 1 ком | 1 ком | 1 ком | |
| 4 | Зургийн дэвтэр | 3 ш | 4 ш | 4 ш | 5 ш | |
| 5 | Ватман цаас | 1ш | 1ш | 1ш | 1ш | |
| 6 | Бийр (Бүдүүн, нарийн) | 2ш | 2ш | 2ш | 2ш | |
| 7 | Өнгийн цаас | 2 ком | 3 ком | 2ком | 3 ком | |
| 8 | Баримлын шавар | 1 ком | 1 ком | 1 ком | 1 ком | |
| 9 | Цаасны хайч | 1 ш | 1ш | 1 ш | 1ш | |
| 10 | Цавуу | 2ш | 3ш | 3ш | 4ш | |
| 11 | Скоч (өргөн, нарийн) | 2ш | 2ш | 2ш | 2ш | |
| 12 | Дэвтэр (дөрвөлжин, элемент) | = |
Тус бүр 4ш | = | Тус бүр 4ш | |
| 13 | Усан будаг | 1ш | 2ш | 2ш | 3ш | |
| Ариун цэврийн хэрэгсэл | ||||||
| 14 | Гарын саван | 4ш | 4ш | 6ш | 6ш | |
| 15 | Шүдний сойз | 1ш | 1ш | 2ш | 2ш | |
| 16 | Шүдний оо (80гр) | 2ш | 2ш | 4ш | 4ш | |
| 17 | Ариун цэврийн цаас | 3ш | 3ш | 5ш | 5ш | |
| 18 | Амны цаас | 3 боодол | 3 боодол |
6 боодол | 6 боодол |
|
| 19 | Барааны саван | 1ш | = | 3ш | 3ш | |