Дорнод аймгийн Хэрлэн суманд энэ сарын 7-9-нд Их түмэн санаачилгын Зүүн хойд Азийн орнуудын орон нутгийн хамтын ажиллагааны хорооны гуравдугаар форум зохион байгуулагдсан юм. Үүнтэй холбогдуулан тус аймгийн Цагдаагийн газар Хэрлэн суманд үйл ажиллагаа явуулж буй согтууруулах ундаа худалдан борлуулах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрөл бүхий аж ахуйн нэгжүүдийн үйлчилгээний цагийн хязгаарыг 6-9-нд 08.00-22.00 цаг хүртэл ажиллуулах санал гаргасныг аймгийн Засаг дарга дэмжин, дорнодчууд гурван өдөр бор дарс хязгаартай хүртжээ.