Жиргээч залуус болох Ананд, Урнаа нар санаачлан Халдвар судлалын үндэсний төвийн Нярайн сэхээн амьдруулах эрчимт эмчилгээний тасгийн нэг өрөөг тохижуулахаар жиргээчдийн дунд хандивын аян өрнүүлжээ.
2014 оны байдлаар 1251 нярай эндсэний 85.5 хувь нь өвчний улмаас нас барсан гэх судалгаа бий. Тиймээс залуус хамтран нярайн эмчилгээний өрөөг тохижуулахаар шийджээ.
Халдвар судлалын үндэсний төвийн сонгосны учир нь тус төвийн нярайн тасагт 1986 оноос хойш их засвар хийж байгаагүй гэнэ. Тиймээс иргэд мөнгөн тусламжаас гадна барилгын заслын материал, хаалга, цонх, угаалтуур, паар, плита зэрэг зүйлсийг хандивлаж болно. Одоогоор 617.500 төгрөг цуглараад байгаа бөгөөд уг хандивын ажилд туслах хүсэлтэй иргэд 8900-5864, 8807-9108 дугаараар холбогдох боломжтой.