Хичээлийн шинэ жил дөхөх үеэр нийслэлийн замын хөдөлгөөний ачаалал эрс нэмэгддэг. Иймээс уг ачааллыг бууруулах зорилгоор наймдугаар сарын сүүлийн хоёр долоо хоногийн амралтын өдрүүдэд автомашины улсын дугаарыг тэгш, сондгойгоор хязгаарлан замын хөдөлгөөнд оролцуулах болсныг Замын цагдаагийн газраас мэдээллээ. Тодруулбал наймдугаар сарын 22, 29-ний бямба гаригт тэгш дугаараар төгссөн, 23, 30-ны ням гаригт сондгой дугаараар төгссөн тээврийн хэрэгслүүд заамын хөдөлгөөнд оролцож болох аж.