БСШУЯ Дээд боловсролын чанарын шинэчлэл, инженерийн боловсролын CDIO системийг нэвтрүүлэхээр болсон. Энэ хүрээнд Сингапур улсын “Темасек” сантай хамтран төсөл хэрэгжүүлж, төрийн өмчийн гурван их сургуулийн багш нарын сургах юм байна. Уг төсөлд ШУТИС, МУИС, ХААИС-ийн 150 багшийг хамруулж, багшлах арга зүй болон сургалтын идэвхтэй үйл ажиллагааны талаар заах аж. Тэдгээрээс 60 багшийг шалгаруулж, сургалтын нэгдсэн болон туршлагад тулгуурласан хөтөлбөр, шинэчилсэн сургалтын үр дүнгийн үнэлгээ боловсруулах, инновацийн бүтээгдэхүүн, системийн сургалтад дахин хамруулах гэнэ. Үүний дараа 20 багш сонгон, тэднээр сургалтын тусгай хөтөлбөр боловсруулж, улмаар Монголын их, дээд сургуулийн багш нарыг чадваржуулах юм байна.