Автомашиныг сүүлийн дугаараар нь хөдөлгөөнд оролцуулдаг болоод гурван жил болж байна. Наймдугаар сарын 15-наас энэ зохицуулалтыг цуцална гэсэн мэдээлэл тараад буй. Тэгвэл Улаанбаатар хотын Цагдаагийн газрын Замын цагдаагийн газрын дарга Ч.Жаргалсайхан “Дугаарын хязгаарлалтыг цуцлах эсэхийг иргэдээс санал авч шийднэ” гэв. Харин хичээлийн шинэ жил эхлэхтэй холбоотойгоор автомашиныг амралтын өдөр улсын дугаарын тэгш, сондгойгоор хөдөлгөөнд оролцуулахаар болжээ. Тодруулбал, энэ сарын 22, 29-нд тэгш, 23, 30-нд сондгой дугаараар төгссөн автомашинтай жолооч хөдөлгөөнд оролцоно.