Улаанбаатар хотын төвлөрсөн ус хангамжийн усны эх үүсвэрүүдийн хамгаалалтын бүсийг шинэчлэх журмыг баталсан байна. Тодруулбал, Нийслэлийн ЗДТГ – ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл “Ажлын хэсэг байгуулах тухай” А/656 дугаар захирамж гаргасан хэмээн мэдээлсэн аж. Тус захирамжаар нийслэлийн Засаг даргын 2009 оны 95 дугаар захирамжаар батлагдсан ”Улаанбаатар хотын төвлөрсөн ус хангамжийн усны эх үүсвэрүүдийн тэжээлийн гадаад, дотоод мужийн хамгаалалтын бүс”-ийг шинэчлэн тогтоох ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг баталлаа. Ажлын хэсгийн ахлагчаар нийслэлийн Засаг даргын Экологи, ногоон хөгжлийн асуудал хариуцсан орлогч Т.Бат-Эрдэнэ ажиллана.
Ажлын хэсгийн тайланг ирэх сарын 01-ний өдрийн дотор Нийслэлийн Удирдлагын зөвлөлийн хуралд танилцуулахыг ажлын хэсэгт үүрэг болгожээ.